Шууд Chart

“Алтан-Өд” наадмын хоёрдугаар шатанд шалгарсан бүтээлүүдийг зарлав

2019-12-25 14:58:40

Монголын Зохиолчдын эвлэлээс уламжлал болгон зохион байгуулдаг оны шилдэг бүтээл шалгаруулах “Алтан-Өд” наадмын хоёрдугаар шатанд шалгарсан бүтээлүүдийг зарлав. 2001 оноос эхлэн 19 дэх удаагаа болж байгаа энэхүү наадмын хоёрдугаар шатанд 29 бүтээлийг шалгаруулжээ.

"Алтан өд" наадам энэ жил яруу найраг, хүүрнэл зохиолын томоохон хэмжээний бүтээл, хүүрнэл зохиолын богино хэмжээний бүтээл, жүжиг, киноны зохиол, хүүхдийн зохиол, утга зохиолын судлал шүүмж, утга зохиолын орчуулга, баримтат болон зөгнөлт зохиол гэсэн уламжлалт найман төрлөөр шилдгүүдийг шалгаруулж байгаа юм.

Шилдгээр шалгарсан бүтээл “Алтан-өд” цомын эзэн болох бөгөөд шагнал гардуулах ёслол энэ сарын 27-нд Хүүхдийн урлан бүтээх төвд болно.

Нийтэлсэн: У.Баярсайхан

“Алтан-Өд” наадмын хоёрдугаар шатанд шалгарсан бүтээлүүдийг зарлав  
Үзсэн: 2248 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй