Монгол Улсын соёлын гавьяат зүтгэлтэн, химич, эрдэс судлаач, сэтгүүлч, соёл судлаач, байгаль ажиглагч, профессор Г.Гонгоржавын цуглуулгаас толилуулах “Чулууны хээ-3” үзэсгэлэн энэ сарын 24-нд Монголын Үндэсний музейн үзэсгэлэнгийн танхимд нээлтээ хийсэн.
Сонирхуулахад, Нэрт судлаач Г.Гонгоржав сүүлийн жилүүдэд байгаль эхийн туурвилыг язгуур эхээр нь олж нээж, түүнийгээ үзэгч, сонирхогч олонтой хуваалцдаг. Тэрбээр өмнө нь “Чулууны хээ”, “Чулуу зурж байна”, “Чулуу бичиж байна”, "Өеөдсөн хусны дуулал" зэрэг онц сонирхолтой үзэсгэлэнгээ дэлгэж байсан юм.
Эрхэм уншигч танд “Чулууны хээ-3” үзэсгэлэнгийн зургаас хүргэж байна.
Чулууны хээ | ||
Үзсэн: 2413 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.