Шууд Chart

Малмо клубын дэмжигчид Златаны хөшөөг шатааж, хөлийг нь тайрч, толгойд нь суултуур углажээ

2019-12-26 09:46:49

Шведийн хөлбөмбөгийн амьд домог Златан Ибрахимовичийн хөшөө түүний анхны унаган баг Малмо клубын цэнгэлдэхийн өмнө сүндэрлэсэн билээ. Гэвч өнгөрөгч арваннэгдүгээр сарын 27-нд Шведийн лигийн Хаммарби багийн 25 хувийг эзэмшиж эхэлснээр Малмо клубын фэнүүд түүнийг үзэн ядаж эхэлжээ.

Хаммарби клуб нь Малмо клубын мөнхийн өрсөлдөгч тул Малмо клубын дэмжигчид өөрсдийн хайртай тоглогч Златан Ибрахимовичийг Хаммарби багийг дэмжсэнд уурсаж байгаа юм.

Ийнхүү Малмо клубын дэмжигчид Златаны хөшөөг шатааж, хөлийг нь тайрч, толгойд нь суултуур углаж, эцэстээ хамрыг нь тайрсан байна.

Нийтэлсэн: У.Баярсайхан

Малмо клубын дэмжигчид Златаны хөшөөг шатааж, хөлийг нь тайрч, толгойд нь суултуур углажээ   
Үзсэн: 2444 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй