
"Титанс пикчерс"-ийн бүтээл “Сүүн замын сахиул” уран сайхны кино Холливудад гарахаар болжээ.
Уран бүтээлчид нь анх энэхүү киногоо бүтээхдээ л зөвхөн Монголд биш дэлхийд гаргах том зорилготойгоор өндөр төсөв заран хийж, олон улсын стандартын дагуу дуу, дүрстэйгээр хийж байгаа гэж байсан юм.
“Сүүн замын сахиул” кино нь нүүдэлчин ард түмний өв соёл, ёс заншил, үнэт зүйлсийн тухай өгүүлэх бөгөөд Монгол, Казах, Өвөр Монгол, ОХУ, Буриад зэрэг улсад гараад байгаа билээ.
Кино анх зарлагдахдаа Казахстанд нээлтээ хийсний дараа Монгол, ОХУ, Узбекистан, Киргизстан, Халимаг зэрэг Орос хэлтэй улсад гарахаа мэдэгдэж, Орос дуу оруулгатай гарсан бол, одоо АНУ-ын жүжигчдээр англи дуу оруулгаа хийлгэж байгаа юм байна.
“Сүүн замын сахиул” уран сайхны кино Холливудад гарна | ||
Үзсэн: 905 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.