![](/uploads/201403/news/thumb/ca8273d0f2922c10ae9bb53f6a0fae8d_x3.jpg)
Үндэсний аюулгүй байдлын зөвлөл энэ долоо хоногийн ээлжит уулзалтаа хийлээ.
Энэ удаагийн уулзалтаар “Шинэ төмөр зам” төслийн явц, Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл, газрын тос боловсруулах үйлдвэр байгуулах боломжийн талаар Зам, тээврийн сайд А.Гансүх, Уул уурхайн сайд Д.Ганхуяг нарын мэдээллийг сонссон байна.
“Шинэ төмөр зам” төслийн явцтай ҮАБЗ-ийн гишүүд танилцаад төмөр замын царигийн асуудлыг УИХ-ын энэ оны хаврын чуулганаар хэлэлцүүлэх, Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг эцэслэн боловсруулах ажлын хэсэг байгуулах, Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалын холбогдох заалтын дагуу 2020 он гэхэд түлш, газрын тосны хэрэгцээг дотоодын үйлдвэрлэлээр бүрэн хангах бодлогын хүрээнд нэн тэргүүнд дотоодын газрын тос боловсруулах үйлдвэр барих, Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн өнгөрсөн оны 11 дүгээр сард Сингапурт төрийн айлчлал хийхдээ тохирсны дагуу төрийн өмчийн оролцоотой компаниудыг үр ашигтай ажиллагаанд шилжүүлэх тогтолцоог бий болгох ажлын хүрээнд Сингапурын төрийн өмчийн “Темасек” компанитай хамтран ажиллахаар шийдвэрлэжээ.
Шинэ төмөр замын төслийн явцтай танилцлаа | ||
Үзсэн: 816 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.