Шууд Chart

Гэр бүлийн хөгжлийн асуудлаар Шинэ Зеланд улстай хамтран ажиллана

2014-03-20 03:54:47

Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын яамны Төрийн нарийн бичгийн дарга Б.Отгонжаргал НҮБ-ын Эмэгтэйчүүдийн аж байдлын комиссын ээлжит 58 дугаар чуулганы үеэр Шинэ Зеланд улсын Эмэгтэйчүүдийн асуудал эрхэлсэн сайд Хон Жо Гудхивтай уулзжээ. 

Уулзалтын үеэр хоёр орны дипломат харилцааг хариуцсан салбарын хүрээнд хэрхэн өргөжүүлэх, харилцан туршлага судлах асуудлаар санал солилцсон байна.

Шинэ Зеландын сайд манай улсын эмэгтэйчүүдэд чиглэсэн бодлогыг сонирхож өөрийн орны туршлага баримталж буй бодлогоос хуваалцжээ. Манай улсын төлөөлөгч гэр бүлийн хөгжлийн асуудлаар хоёр талын хамтын ажиллагааг өргөжүүлэх тал дээр анхааран ажиллах санал тавьсаныг дэмжиж байгаагаа Шинэ Зеландын сайд хатагтай Хон Жо Гудхив илэрхийлжээ.

Нийтэлсэн: О.Энхмаа

Гэр бүлийн хөгжлийн асуудлаар Шинэ Зеланд улстай хамтран ажиллана  
Үзсэн: 912 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй