Шууд Chart

МҮОНРТ-ийн 2019-2020 оны шинэ жилийн баярын хурал болж, шагналын хур буулаа

2019-12-27 11:34:24

 

Монголын Үндэсний Олон Нийтийн Радио, Телевизийн 2019-2020 оны шинэ жилийн баярын хурал боллоо. Хуралд МҮОНРТ-ийн Ерөнхий захирал Л.Нинжжамц, дэд захирал Г.Гэрэл, МҮОНТ-ийн захирал Ч.Батцэнгэл, “MNB Sport” сувгийн захирал Ц.Лхагвадаш, Байгууллага хөгжлийн газры захирал Т.Батзориг нарын эрхмүүд болон ажилтнууд хүрэлцэн ирсэн байв.

МҮОНРТ-ийн уран бүтээлчид олон нийтэд чиглэсэн олон нэвтрүүлэг, мэдээ, мэдээлэл бэлтгэн хүргэдэг. Тэгвэл энэ жил үр бүтээлтэй ажилласан зарим уран бүтээлчийг шагнаж, урамшууллаа.

Мөн Ерөнхий захирал Л.Нинжжамцын нэрэмжит шагнал, Соёлын тэргүүний ажилтан, Радио, телевизийн тэргүүний ажилтан, Радио, телевизийн “Хүндэт дэвтэр”, “Жуух бичиг”, “Баярын бичиг”-ийг зарим уран бүтээлч, сэтгүүлч, ажилтнуудад гардуулсны дараа МҮОНРТ-ийн дэргэдэх “Улаан бүч” чуулгын авьяаслаг сурагчид мэндчилгээ дэвшүүлж, баяр дээр баяр нэмэв.

Ийнхүү захиралын нэрэмжит шагналыг МҮОНТ-ийн зураглаачдын хамт олон, явуулын станц, "Монголын мэдээ" сувгийн найруулагчдын хамт олон, "MNB Sport" сувгийн хамт олон гардсан юм. 

 































































Нийтэлсэн: У.Баярсайхан

МҮОНРТ-ийн 2019-2020 оны шинэ жилийн баярын хурал болж, шагналын хур буулаа   
Үзсэн: 4300 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
Зочин [127.0.0.xxx] 2019-12-29 13:54
Захирлын нэрэмжит арай л амбицтай юу?
Бүтэхгүйээ танайх [127.0.0.xxx] 2019-12-27 12:40
Бүх шагналын эхэнд захирлын нэрэмжит гэж бичдэг гэнэ ээ. Төрийн шагналаа эхэнд нь бичдэггүй юм уу?

Бидэнтэй нэгдээрэй