Шууд Chart

“The Hu” хамтлагийн “The Great Chinggis Khaan” клип дэлхийн шилдэг аравт багтжээ

2019-12-27 13:06:55

Америкийн “Revolver” сэтгүүлийн газраас 2019 оны дэлхийн шилдэг 10 клипийг тодруулахад Монгол Улсын “The Hu” хамтлагийн “The Great Chinggis Khaan” клип багтжээ.

Хамтлагийн талаар “Revolver” сэтгүүл “Монголын “The Hu” рок хамтлаг энэ жил олон сайхан клипээрээ алдаршсан. Ялангуяа “The Great Chinggis Khaan” клип нь” гэсэн байв.

Уг уран бүтээл нь Монголын их гүрнийг үндэслэгч Чингис хааны тухай дуу юм. Зураг авалтыг Их хааны төрсөн нутаг Бурхан халдунд 30 хэмийн хүйтэнд авчээ.

Мөн “Тэдний эрэлхэг дайчин байдал, эрч хүч рок хөгжмийн ертөнцийг байлдан дагуулж байна” гэж бичсэн нь олныг анхаарлыг улам татаж байна.

Нийтэлсэн: У.Баярсайхан

“The Hu” хамтлагийн “The Great Chinggis Khaan” клип дэлхийн шилдэг аравт багтжээ  
Үзсэн: 5683 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
Зочин [127.0.0.xxx] 2019-12-28 19:03
Сайхан уран бүтээл болжэээ. Баяр хүргэе. Харин дуучидын цээжин дээр толгой нь арай томдчихож уу даа? Эвлүүлсэн юм уу?

Бидэнтэй нэгдээрэй