![](/uploads/201403/news/thumb/0cbcc8b34a3e7134d480d9e106d7adc0_x3.gif)
Энэ долоо хоногт манай улсад ОХУ-ын "Роснефть" компанийн Ерөнхийлөгч И.И.Сечин тэргүүтэй төлөөлөгчид хүрэлцэн ирж холбогдох албаны хүмүүстэй уулзалт хийсэн. Түүнийг буцсаны дараа ОХУ хилээр гаргах шатахууны үнээ нэмсэн гэсэн мэдээлэл гарч энэ нь тус улсаас шатахууны импортын цөөнгүй хувийг хангадаг манай улсад дахин дотооддоо шатахууны үнэ нэмэгдэх нөхцөлийг бүрдүүлнэ гэж ярьж байсан.
Гэвч энэ мэдээллийг худал гэдгийг Ерөнхий сайд Ч.Алтанхуяг өнөөдөр хэллээ. Түүний хэлснээр "Роснефть" компанийн удирдлагууд Монгол Улстай урт хугацаанд тогтвортой үнээр шатахуун нийлүүлэх бодолтой байна гэж мэдэгдсэн ажээ. Засгийн газрын тэргүүний мэдээлснээр Шинэчлэлийн Засгийн газар шатахууны үнийг тогтвортой барьсаар ирсэн. Цаашид ч шатахууны үнийн хөөрөгдөл үүсгэхгүй гэлээ.
"Роснефть" шатахуунаа тогтвортой нийлүүлнэ | ||
Үзсэн: 869 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.