Шууд Chart

Зохиолч Д.Дашдондов “Зохист гүн” сонетоороо “Алтан-Өд-2019” наадмыг өнгөллөө

2019-12-27 16:38:01

Монголын Зохиолчдын эвлэлээс уламжлал болгон зохион байгуулдаг оны шилдэг бүтээл шалгаруулах “Алтан-Өд-2019” наадам Хүүхдийн урлан бүтээх төвд болж, дөнгөж сая шилдгүүдийн нэрс тодорлоо.

Ийнхүү:

1. Яруу найргийн төрөлд- 26 бүтээл ирснээс: 

Шилдэг бүтээлээр: зохиолч Д.Дашдондовын- “Зохист гүн” сонет

2. Хүүрнэл зохиолын том хэмжээний төрөлд – 15 бүтээл ирснээс:

Шилдэг бүтээлээр:  зохиолч М.Уянсүхийн-“Аварга мод”

3. Хүүрнэл зохиолын богино хэмжээний төрөлд – 14 бүтээл ирснээс:

Шилдэг бүтээлээр:  зохиолч П.Майнбаярын- Хагас нь эс хагас нь элс

4. Хүүхдийн зохиолын төрөлд- 17 бүтээл ирснээс:

Шилдэг бүтээлээр: зохиолч Б.Баясгалангийн – “Дэлхий дүүрэн асуулт”

5. Утга зохиолын орчуулгын зохиолын төрөлд– 5 бүтээл ирснээс

Шилдэг бүтээлээр: орчуулагч О.Жаргалсайханы-“Гэнжийн туульс”

6. Жүжиг, киноны зохиолын төрөлд –

 Шилдэг бүтээлээр- зохиолч Т.Бум-Эрдэний –“ Нүрзэд хаачив

7. Утга зохиолын судлал, шүүмжид -3 хүний 4 бүтээл ирснээс:

Шилдэг бүтээлээр: зохиолч Ц.Цэрэнгийн – “Ринчен” 2 боть

8. Шог хошин болон баримтат зохиолын төрөлд: 9 бүтээл ирснээс.

Шилдэг бүтээлээр: зохиолч Н.Даваадашийн-“ Буян нүглийн зурлага” бүтээл шалгарав. 2001 оноос эхлэн 19 дэх удаагаа болж байгаа энэхүү наадмын хоёрдугаар шатанд нийт 29 бүтээлийг шалгаруулаад байсан билээ.

Нийтэлсэн: У.Баярсайхан

Зохиолч Д.Дашдондов “Зохист гүн” сонетоороо “Алтан-Өд-2019” наадмыг өнгөллөө  
Үзсэн: 1503 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй