Шууд Chart

Тусгай зөвшөөрлийг онлайнаар олгодог болно

2014-03-20 06:15:12

Ерөнхий сайдын захирамж болон Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын даргын  тушаалаар  яам, агентлаг, нутгийн захиргааны байгууллагуудаас олгодог бүх төрлийн зөвшөөрөл, бүртгэл, дүгнэлт болон тэдгээртэй адилтгах бусад эрх зүйн актыг хүчингүй болгох буюу хэвээр үлдээх эсэх асуудлаар санал, дүгнэлт гаргах үүрэг бүхий хоёр ажлын хэсэг ажиллаж байгаа.

Тус ажлын хэсгийнхэн баялаг бүтээгчдэд таатай нөхцөл боломжийг бүрдүүлэхэд анхаарч ажиллаж байгаа гэлээ. Тодруулбал,  тусгай зөвшөөрөл лиценз олгодог олон шат дамжлага хүнд суртлыг нэн тэргүүнд  цэгцлэж нэг цэгийн үйлчилгээг бүрэн нэвтрүүлэх ажлыг хийж байгаа талаар Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Ч.Сайханбилэг хэллээ.  
 
Мөн тусгай зөвшөөрөл лицензийн асуудал эрхэлсэн хараат бус байгууллага байгуулж түүгээр асуудлыг шийдүүлдэг болох ажээ. Мөн үүний дараа лиценз зөвшөөрлийг зөвхөн онлайнаар олгодог журамд шилжих бөгөөд бүх лиценз кодтой болох аж. Ингэснээр тусгай зөвшөөрөл давхцах, мөнгө нэмж авах зэрэг асуудал үүсэхээ болино гэж ажлын хэсгийнхэн үзэж байна.
Нийтэлсэн: О.Энхмаа

Тусгай зөвшөөрлийг онлайнаар олгодог болно  
Үзсэн: 879 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй