![](/uploads/201403/news/thumb/5464f4233452ca8d900077bbffa913f5_x3.jpg)
Энэ жил улсын төсвийн хөрөнгө оруулалтаар гүйцэтгэх 700 гаруй тэрбум төгрөгийн өртөгтэй 243 царцаасан обьект бий.
Дээрх царцаасан барилгуудыг төсвийн тодотголд оруулах эсэх болон барилгууд хэзээ баригдаж дуусах эсэх нь тодорхойгүй байсаар байна.
Засгийн газрын тэргүүний хэлснээр Сангийн яаманд дээрх барилгын ажлын гүйцэтгэлд зарцуулах 130 тэрбум төгрөг байгаа аж. Гэхдээ нэр бүхий дээрх барилгуудын өөрсдийн төсөвлөгдсөн өртөг нь 700 тэрбум учраас хяналт шалгалт хийх зайлшгүй нөхцөл бүрдсэн гэлээ.
Мөн энэ оны төсөвт барилга нь баригдаж дууссан хэрнээ яаман дээр тэрбум гаруй төгрөг бичүүлж орж ирсэн байгууллага ч байна гэдгийг Ерөнхий сайд хэлж байсан. Н.Алтанхуяг тиймэрхүү барилгуудыг бол шууд хасна. Энэ мэтчилэн алдаатай барилгуудыг хянаж үзээд үлдсэн барилгуудын төсөвт өртөг нь 130 тэрбумдаа багтвал заавал төсвийн тодотгол хийх шаардлагагүй гэлээ.
Царцаасан барилгад төсвийн тодотгол хийх шаардлагагүй | ||
Үзсэн: 1096 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.