Шууд Chart

Томуу, томуу төст өвчний үеийн эмнэлгийн тусламжийн байдалд дэмжлэгт хяналт хийв

2019-12-30 14:44:19

ЭМЯ-ны дэргэдэх мэргэжлийн салбар зөвлөлийн гишүүн АУ-ны доктор Д.Агиймаа 2019 оны 12 дугаар сарын 28-ны өдөр СБД-ийн НЭ-ийн Хүүхдийн тасагт ажиллалаа. Хэвтэн эмчлүүж буй 227 хүүхэд байснаас гарсан 50, эрчимт эмчилгээний тасагт 7, тасагт шилсэн 3, нэмж орсон 1.  Анхаарал татах 2 хүнд хүүхэд байв.

Мөн зөвлөгөө авч буцсан 52 хүүхэд, ажлын өдрүүдэд дундажаар 30-80 үйлчүүлэгч, амралтын өдөр 164-187 үйлчлүүлэгч ирж үзүүлж байса. Эмнэлэгт 9 хүүхэд шинээр хэвтсэн.
 

Тасгийн байдал харьцангуй тайван, тасагт шинэ, хуучин өвчтөнүүдийг өрөөгөөр нь ангилсан боловч бүгд коридорт асрамжлагчийн хамт холилдсон байдалтай байв. Өвчтөний түүхүүдтэй танилцан, хавсарсан өвчний оношилгоо, эмчилгээнд анхаарах, суурь өвчтэй хүүхдийг өрхийн эмчтэй хамтран хянах ажлыг эрчимжүүлэх талаар зөвлөгөө өгөв.  Биеийн байдал харьцангуй тогтвортой гэрээр хянагдах боломжтой хүүхэд хэвтэх нь цөөнгүй санагдлаа. Сурагчдын амралт эхэлснээс хойш өвчлөлийн ачаалал харьцангуй буурсан байна.


Нийтэлсэн: Эрүүл мэндийн яам

Томуу, томуу төст өвчний үеийн эмнэлгийн тусламжийн байдалд дэмжлэгт хяналт хийв  
Үзсэн: 621 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй