
2020 оны босгон дээр Хятадын төв радио телевизийн дарга Шэнь Хайшюн дэлхийн сонсогч түмэн, интернет ашиглагчдад Хятадын олон улсын радио болон интернетээр шинэ оны мэндчилгээ дэвшүүлэв. Үүнийг уншигч танаа бүрэн эхээр нь хүргэе.
Анд нөхөд өө.
2020 бол бэлэг дэмбэрэлтэй тоо юм. Хятадын сүлжээ ашиглагчид энэ тоог хятад хэлний "ай ни ай ни буюу чамд хайртай” гэсэн үг гэж тайлбарладаг. 2020 оны шинэ оныг тохиолдуулан ХТРТ-ийг төлөөлж Бээжин хотоос та бүхэндээ шинэ оны мэнд дэвшүүлье.
Хүн төрөлхтний түүх хором хормоос бүрдсэн байдаг. 2019 оны маш олон мартагдашгүй дурсамж нүдэнд харагдсаар байна. 2019 оны аравдугаар сарын 1-нд бид БНХАУ байгуулагдсаны 70 жилийн ойг баяр ёслолын байдалтай тэмдэглэж өнгөрөөсөн билээ. Та бүхэн ХТРТ-ийн олон хэлний баримтат кино "Бид түүхэн замаар урагшилж байна”, 4К хэт тодосгогчтой шууд нэвтрүүлгийн кино “2019 оны их парад” зэрэг бидний бүтээсэн олон нэвтрүүлгийг үзэж, БНХАУ байгуулагдсаны 70 жилийн ер бусын түүхэн замналыг хамтдаа сонирхсон билээ. Энэ үеэр бид маш олон найз нөхдийн баярын мэндчилгээг хүлээж авсан юм. Италийн Хятад судлаач Франческо Маринчо захидалдаа, БНХАУ байгуулагдсаны 70 жилийн гайхамшигтай амжилтад баяр хүргэе. Хятадын ард түмэн үүгээрээ бахархах ёстой гэж би үзэж байна гэжээ.
Өнгөрсөн нэг жилд бид Хятадын урагшлах зам дахь гайхамшигтай мөч болгоныг тэмдэглэн үлдээж, шинэ эриний Хятад улсыг өнцөг бүрээс, үнэн бодитой, бүх талаар дэлхий дахинд харуулсан билээ. Бид 5G+4К/8К+АI зэрэг мэдээллийн технологиор Нэг бүс нэг замын олон улсын хамтын ажиллагааны дээд форум, Азийн соёл иргэншлийн чуулга уулзалт, Макао эх орондоо эргэж нэгдсэний 20 жилийн ой зэрэг томоохон арга хэмжээг амжилттай мэдээлсэн юм. Бид “Ши Жиньпиний дуртай сонгодог үлгэрүүд”, “Хятад улсын эрдэнэсийн сангийн дээжис” зэрэг олон хэлний баримтат киног амжилттай хийж, анд нөхөд та бүхэн Хятадын эртний түүх соёл, шинэ эриний Хятад улсын үнэ цэнийг ойлгоход гэрэлт цонх нээж өгсөн билээ. “Тантай хамт аялъя” дэлхийн үзэгчид сонсогчидтой уулзах арга хэмжээ, “Миний дэргэдэх Хятад, Оросын найзууд” мультимедиа наадам, олон нийтийн сүлжээнд хамгийн олон дагагчтай хэл хэлний хөтлөгч зэрэгт гадаадын найз нөхөд их дуртай болсон юм.
Хятадын Төв радио телевиз байгуулагдаад хоёрхон жил болж байгаа боловч өнөөдөр бид интернетийн эрин үед, урагшлахгүй бол ухарна гэдгийг гүнээ мэдэрч байна. Бид Ши Жиньпин даргын "Инновац, шинэ хэвлэл мэдээллийн хэрэгсэл, шинэ индрийг бий болгож сайтар ашиглах" зааврын дагуу, инновацаар гол болгон, дэлхийн хамгийн шинэ хэлбэрийн хэвлэл мэдээллийн хэрэгсэл болохоор урагшилж байна. Энэ жил бид Хятадад цорын ганц байдаг хэт өндөр нарийвчлалтай HD видео болон аудио үйлдвэрлэлийн үндэсний лабораторийг байгуулж эхэлсэн. Мөн бие даасан шинэ медиа индэр болох "Ян Шипин" 5G шинэ медиа индрийг бий болгохын тулд хичээж ажилласан. Өндөр чанартай шинэчилсэн хувилбарыг бүх талаар эхлүүлж, шилдэг 200 гаруй хөтөлбөрийг хэрэгжүүлж, хэрэглэгчдэд илүү сайн хөтөлбөрийг хүргэхийн төлөө хичээсэн юм.
Дэлхийн онцлог үйл хэргүүдийг бүх талаар, үнэн бодитой, шударгаар мэдээлэх нь бидний дагаж мөрдөх дүрэм журам юм. Бид нээлттэй, хамтран ажиллах байр суурь баримталж, гадаад дотоодын ажил мэргэжил нэгтнүүдтэйгээ эрх тэгш солилцоо хийхийг баримталсаар ирлээ. Энэ жил би Ассошиэйтед Пресс, Ройтерс, AFP, ВВС зэрэг олон улсын хэвлэл мэдээллийн 150 гаруй байгууллагын албаны хүмүүстэй санал бодлоо солилцож, нийтлэг ойлголтоо улам нэмэгдүүлж, найз нөхдийн хүрээгээ тэлсэн юм.
Үүний зэрэгцээ барууны зарим нөлөө бүхий хэвлэл мэдээллийн хэрэгслүүд тодорхой бус шалтгаанаар Хятадтай холбоотой зарим асуудлаар мэдээлэл хийхдээ "Сонголттойгоор сохор балай" болж, тэр бүү хэл худал хуурмаг үг яриаг мэдээ болгон ашиглан, мэдээллийн үнэн бодит чанарыг алдагдуулж, ташаа мэдээлэл цацаж байгаад харамсаж байна. Үнэн бодитоор мэдээлэх нь хэвлэл мэдээллийн амин сүнс юм. Хэрэв мэдээ мэдээллийг уран зохиолтой хольж уран сэтгэмжээр бичвэл ямарваа хэвлэл мэдээллийн хэрэгслийн найдвартай байдалд ноцтой хохирол учруулна. Уг ажлыг эрхэлж буй хүн бүхэнд энэ нь сэрэмжлүүлэг болох ёстой юм.
"Мэдлэггүйн учир өрөөсгөл ханддаг" гэж 18-р зууны Их Британийн зохиолч Уильям Хазлитын хэлсэн алдартай үг байдаг. Үнэнийг хөөцөлдөн өрөөсгөл байдлыг арилгах нь маш эрхэм үнэтэй юм!ХТРТ бодитой шударга байр суурийг баримталж, олон улсын хамтын нийгэмлэгт үйл хэргийн үнэн байдлыг уламжлан, төв шударга дуу хоолойг үргэлжлэн хүргэх болно.
Хятадын Тан улсын яруу найрагч Жан Жиүлин нэгэн шүлэгтээ: "Харилцан бие биеэ ойлгож чадвал, түмэн газрын хол ч гэсэн нөхөрлөж болдог" гэж бичсэн байдаг. Бид энэ гарагт уулзаж байгаа нь хувь тавилан юм. Би Бразил, Аргентинд айлчлахдаа, миний ажиллаж байсан Гуандүнд байдаг жакаранда, Bougainvillea-тай их төстэй мод цэцэг байгааг хараад их баярласан, "америк хөөндэй"-тэй адилхан донгодох шувууны дууг ч олж сонссон. Мөн Итали, Испанид байхдаа ажил нэгтэнтэйгээ хамт төрсөн нутаг Жэжяны цагаан будааны дарс, зүсмэл хиамыг амталж байлаа. "Глобал тосгон"-ы ойлголт үнэхээр ийм үнэн бодитой ажээ!Энэ "тосгон"-ы хүмүүс харилцахгүй, солилцоо хийхгүй, уялдахгүй байхын аргагүй юм. Хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийн харилцаа өрөөсгөл хөндий байдлыг арилгаж, улам олон хүмүүсийг сэтгэлийн найз болгож чаддаг хэмээн би үздэг.
2020 он бол Хятад улс чинээлэг нийгмийг бүх талаар байгуулах шийдвэрлэх жил, мөн хүн төрөлхтний түүхэнд анх удаагаа 1.4 тэрбум хүнтэй улс орон ядуурлаас туйлбартай ангижрах жил болно. ХТРТ улам сайн сайхан, бүрэн төгөлдөр стандартаар цаг үеийг тэмдэглэж, найз нөхдөдөө Хятад улс болон дэлхий дахинд болж байгаа үйл явдлыг уламжлан, хүн төрөлхтний хувь заяаны хамтын цогц байгуулах үйлсийг эерэг эрч хүчээр сэлбэх болно.
2020 онд, орчлон дэлхий хайраар дүүрэн байх болтугай!
Хятад улсдаа ерөөл дэвшүүлье, дэлхий дахинд ерөөл дэвшүүлье, та бүхэнд сайн сайхны ерөөл дэвшүүлье!
ХТРТ-ийн дарга гадаадын сонсогчдодоо мэндчилгээ дэвшүүлжээ | ||
Үзсэн: 1017 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.