
АНУ-ын Аллентаун хотноо ирэх хоёрдугаар сарын 8-нд мэргэжлийн боксын WBC холбооны 57,2 кг-ын дэлхийн аварга, АНУ-ын боксчин, “Мister” хочит “Бага” Гэри Рассель, IBO холбооны дэлхийн аварга Монгол Улсын тамирчин “King Tug” Н.Төгсцогт нарын тулаан болно.
“Premier Boxing Championship” продакшны зохион байгуулах, Америкийн үндэсний “Showtime” телевизээр шууд дамжуулах уг тулааны тасалбар өнгөрсөн долоо хоногоос 30-200 ам.долларын ханштайгаар худалдаалагдаж эхэлжээ.
Нямбаярын Төгсцогт мэргэжлийн боксын рингэнд 11 тулаан хийж, бүгдэд нь ялснаас есөн удаад нь цэвэр ялалт байгуулаад байгаа юм.
Н.Төгсцогт, Гэри Рассель нарын тулааны тасалбар 30-200 ам.долларын ханштай байна | ||
Үзсэн: 2752 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.