Шууд Chart

Норвеги улсад ер бусын халуун нэгдүгээр сар тохиож байна

2020-01-04 10:00:00

Норвеги улсын баруун бүс нутагт 1-р сард ажиглагдаж байгаагүй ер бусын дулаахан байна. Үүнийг дэлхийн дулаарлын нөлөөтэй холбоотой гэж зарим судлаач үзэж байгаа юм. 

Норвеги улсын Санндалсора гэх тосгонд агаарын температур 19 хэмд хүрч, дулаарч байна. Тус улсад 1-р сарын эхээр ийм дулаахан байсан тохиолдол байхгүй гэдгийг шинжээчид онцолжээ. Зарим иргэн ер бусын дулаан 1-р сарыг ихэд таалж, усанд  сэлэх зэргээр халууны улиралд ороод байна. Рёума гэх бүсийн захирагч Ивонне Волд  Би Би Си агентлагт өгсөн ярилцлагадаа “Огт ажиглагдаж байгаагүй дулаан улирал тохиож байгааг хэлж, хүмүүс нимгэн цамц, подвалктай гадуур алхаж байгааг” онцолжээ.

Ноён Волд “Дулааны улирал эрт эхэлж байгаа нь таатай хэдий ч жил бүр ингэж агаарын хэм нэмэгдвэл яах вэ гэдэг асуудалд сэтгэл түгшээж байгааг” хэлжээ. Ер нь Скандинавын бүс нутагт 12-р сараас 2-р сарын хооронд түүхэнд ажиглагдаж байгаагүй дулаахан байх төлөвтэй байгаа юм. Шинжээчид энэ ер бусын үйл явдлыг дэлхийн дулааралтай холбон тайлбарлаж байна.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Норвеги улсад ер бусын халуун нэгдүгээр сар тохиож байна  
Үзсэн: 1812 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
Зочин [127.0.0.xxx] 2020-01-04 23:09
Medeelele niitleheese umun ydj tsag agaarin medee google s haraad uzchij bgach tsasta gazar 19 gradus in dulaan bnl ged hudlaa medeelel ughiin

Бидэнтэй нэгдээрэй