Индонезийн нийслэл Жакарта болон тус хотын ойролцоох бүс нутаг их хэмжээний үерийн усанд автаад байгаа юм. Энэ байгалийн аюулт үзэгдлийн улмаас 30 орчим хүн амиа алдаж, олон мянган хүн орон гэрээ орхин аюулгүй газар руу дайжихад хүрчээ.

Жакарта хот болон ойролцоох бүс нутгийг хамарсан ширүүн бороо он солигдох мөчөөс эхлэн орж эхэлсэн байна. Энэхүү аадар борооны улмаас үер бууж, 62 000 гаруй оршин суугч орон гэрээ орхин түр орогнох байр уруу нүүхэд хүрчээ. Индонезийн Гамшгийн Менежментийн Үндэсний Хорооноос байгалийн аюулт үзэгдлийн улмаас 30 орчим хүн амь насаараа хохирсны ихэнх нь Богор болон Жакартагийн зүүн хэсгийн оршин суугчид гэдгийг дуулгалаа. 17 иргэн үерт өртөж амиа алдсан бол хөрсний гулгалтын үеэр мөн 5 хүн үрэгджээ. Цаг уур мэргэжилтнүүд ширүүн бороо 1-р сарын 10-ныг хүртэл үргэлжлэх төлөвтэй байгааг анхаарууллаа. Жакартагийн метрополитан бүсд 30 сая амьдардаг төдийгүй зарим хэсэг дэх үерийн усны түвшинд иргэдийн цээж хэсгээр татаж байгааг онцолжээ. 1996 оноос хойш Жакартагийн бүсд ийм их хэмжээний хур тунадас унаж байсан тохиолдол бүртгэгдээгүй.

Энэ хооронд Индонезийн ерөнхийлөгч Жоко Видодо үерийн уснаас хамгаалах далан шуудан бүтээн байгуулалтын ажил хойшлогдож, удаашралтай явагдаж байгаа асуудалд ихээхэн шүүмжлэлд ханджээ. Ер нь цаг уурын өөрчлөлт, дэлхий дулаарлын нөлөөгөөр үер усны аюулд хамгийн ихээр өртөж байгаа дэлхийн томоохон хотуудын нэг бол Жакарта юм. Үүнээс үүдэн өнгөрсөн жил тус улсын засгийн газар нийслэл хотыг нүүлгэх 34 тэрбум ам.долларыг төслийг хэрэгжүүлэхээ зарласан юм.


| Индонез улсад үерийн улмаас 60 мянга гаруй хүн орон гэрээсээ дүрвэжээ | ||
| Үзсэн: 940 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.