Шинэчлэлийн Засгийн газрын тэргүүн Н.Алтанхуяг өчигдөр баялаг бүтээгчидтэй уулзалт хийлээ.
Уулзалтад Засгийн газрыг төлөөлж Ерөнхий сайдаас гадна Шадар сайд Д.Тэрбишдагва, Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Ч.Сайханбилэг, Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаяр, Сангийн сайд Ч.Улаан болон гааль, татвар, мэргэжлийн хяналт, худалдан авах ажиллагааны газар зэрэг агентлагийн удирдлагууд мөн Монгол банкны Ерөнхийлөгч оролцож, баялаг бүтээгчдийн саналыг сонсож, асуултад нь хариуллаа.
Нийгмийн баялаг бүтээгч бизнес эрхлэгчдийг төлөөлж энэ удаагийн уулзалтад 150 гаруй бизнес, аж ахуй эрхлэгчид оролцсон юм.
Уулзалтад ирсэн хүмүүс өөрсдийн салбарын бизнест тулгарч буй асуудлыг ярилцаж холбогдох хүмүүсээс асуун хариулт авснаар нийгэмд илүү их баялаг бүтээж, дотоод үйлдвэрлэлээ дэмжих боломжийн талаар ярилцлаа.
Ерөнхий сайд бизнесийнхэнтэй уулзлаа | ||
Үзсэн: 763 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.