Шууд Chart

Монгол Улсын Их Хурлын сонгуулийн жил эхэлсэнтэй холбоотойгоор ШӨХТГ-аас мэдэгдэл гаргалаа

2020-01-04 12:33:51

Монгол Улсын Их Хурлын сонгуулийн жил эхэлсэнтэй холбоотойгоор ШӨХТГ-аас мэдэгдэл гаргасан байна. Мэдэгдэлд хэвлэл мэдээллийн хэрэгслээр Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн дагуу ээлжит сонгуулийн жил эхэлснээс хойш санал авах өдрийг дуустал дараах үйл ажиллагааг явуулахгүй байхыг мэдэгдэж байна гэжээ.

Үүнд Радио, Телевиз нь мэдээллийн хөтөлбөрөөрөө нам эвсэл, нэр дэвшигчийн талаарх сонгуулийн үйл явцын мэдээллийг хүргэхдээ бодит, тэнцвэртэй, нэг талыг барихгүй, хараат бус байх зарчмыг баримтлах, хэвлэл мэдээллийн хэрэгсэл, цахим орон зай, мөн мессэжийг ашиглаад улс төрийн чансаа тогтоох зорилго бүхий аливаа хэлбэрийн шалгаруулалтыг зохион байгуулахгүй байх, аливаа хэвлэл мэдээллийн байгууллага сонгуулийн сурталчилгааны үеэр аль нэг нам эвсэл, нэр дэвшигчийн талаарх мэдээ мэдээллийг дагнан гаргах, эсвэл гаргахгүй байх амлалт авах гэрээ байгуулахгүй байхыг анхааруулж байна.

Шударга өрсөлдөөний асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагаас тавьсан дээрх хууль ёсны анхааруулга, мэдэгдлийг зөрчсөн тохиолдолд Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн дагуу хэвлэл мэдээллийн байгууллагын үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг болон цахим хуудасны хандалтыг санал хураалтын дүн гаргах хүртэл хугацаанд үйл ажиллагааг нь зогсоох хүртэл дүгнэлтийг гаргаж, биелэлтэд нь хяналт тавьж ажиллахаа анхааруулсан байна.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Монгол Улсын Их Хурлын сонгуулийн жил эхэлсэнтэй холбоотойгоор ШӨХТГ-аас мэдэгдэл гаргалаа  
Үзсэн: 884 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй