![](/uploads/201403/news/thumb/26094bc73db1542da1ad6a27d3bace0b_x3.jpg)
Өчигдөр Ерөнхий сайд баялаг бүтээгчидтэй уулзах үеэр бизнес эрхлэгчдийн зүгээс өнгөрсөн жил санал болгосон Санхүүгийн өршөөлийн тухай хууль боловсруулах асуудал ямар шатандаа явж байгааг асуулаа.
Ерөнхий сайдын хэлснээр тус хуулийг нэршлийн хувьд өөрчилж Эдийн засгийн ил тод байдлыг хангах тухай хууль болгон өөрчилжээ. Ингэснээр дээрх хуулиар эдийн засгийн бүхий л асуудлыг шат болгонд ил тод байлгах аж.
Одоогийн байдлаар дээрх хуулийн төслийг боловсруулахаар Хууль зүйн яам, Эдийн засаг хөгжлийн яам, Сангийн яамны холбогдох мэргэжлийн хүмүүсээс бүрдсэн ажлын хэсэг ажиллаж байгаа ажээ.
Санхүүгийн өршөөлийн тухай хууль гаргахгүй | ||
Үзсэн: 1121 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.