Шууд Chart

Улаанбаатарт өдөртөө 13 хэм хүйтэн

2020-01-05 07:35:44

Малчид, иргэдэд зориулсан мэдээ: Өнөөдөр Орхон-Сэлэнгийн сав, Хэнтийн уулархаг нутгаар цас орж, ихэнх нутгаар өмнөх өдрөөс бага зэрэг хүйтэрнэ.

2020 оны 01 дүгээр сарын 05-ний 08 цагаас 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ: Баруун аймгуудын нутгаар багавтар үүлтэй, бусад нутгаар үүлшинэ. Орхон-Сэлэнгийн сав, Хэнтийн уулархаг нутгаар цас орж, зөөлөн цасан шуурга шуурна. Бусад нутгаар цас орохгүй. Салхи зүүн аймгуудын нутгаар баруун өмнөөс, бусад нутгаар баруун хойноос секундэд  6-11 метр. Хүйтэрч Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр 23-28 хэм, Их нууруудын хотгор, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир, Эг-Үүр, Орхон, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр 14-19  хэм, говийн бүс нутгийн баруун хэсэг болон цас багатай энгэр ээвэр газраар 1-6 хэм, бусад нутгаар 7-12 хэм хүйтэн байна.

УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 5-10 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор 25-27 хэм, бусад хэсгээр 17-19 хэм, өдөртөө 11-13 хэм хүйтэн байна.


2020 оны 1 дүгээр сарын 06-наас 01 дүгээр сарын 10-ныг хүртэлх

цаг агаарын урьдчилсан төлөв:

    6, 9-нд зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 7-нд Алтайн салбар уулсаар, 8-нд Алтай, Хангайн уулархаг нутгаар ялимгүй цас орно. Салхи ихэнх хугацаанд секундэд 4-9 метр. Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 33-38 хэм, өдөртөө 24-29 хэм, Хүрэн бэлчир орчим, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Их нууруудын хотгор, Эг-Үүр, Орхон-Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө 26-31 хэм, өдөртөө 13-18 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсэг болон цас багатай энгэр эвэр газраар шөнөдөө 12-17 хэм, өдөртөө 1-6 хэм, бусад нутгаар шөнөдөө 18-23 хэм, өдөртөө 8-13 хэм хүйтэн байна. 7-ноос ихэнх нутгаар хүйтний эрч бага зэрэг чангарна.

 

 


Улаанбаатарт өдөртөө 13 хэм хүйтэн  
Үзсэн: 681 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй