Шууд Chart

Гавьяат жүжигчин Ё.Цог Оросын "ОРТ" телевизийн бүтээлд тогложээ

2020-01-06 12:36:01

Монгол Улсын гавьяат жүжигчин Ё.Цог Оросын "ОРТ" телевизийн бүтээлийн Мансын өвгөний дүрд тогложээ.

Уг бүтээл нь учир битүүлгээр алагдсан Дятловын экспедицийн тухай өгүүлэх аж.  

Дятловын экспедицийн нууц сүйрэл болсноос хойш 50 жил өнгөрсөн ч шалтгаан нь өнөөг хүртэл тогтоогдоогүй.

Уг экспедицийн тухай 1990 онд Анатолий Гущин “Есөн амины үнэ цэнэ” ном хэвлүүлсэн бол 2013 онд “Дятловын давааны осол” кино болоод телевизийн олон баримтад цуврал нэвтрүүлэг хүртэл гарч байжээ.

Нийтэлсэн: У.Баярсайхан

Гавьяат жүжигчин Ё.Цог Оросын "ОРТ" телевизийн бүтээлд тогложээ  
Үзсэн: 688 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй