Шууд Chart

Иран улс уран баяжуулалтаа нэмэгдүүлнэ

2020-01-06 14:24:04

Иран улс уран баяжуулалтын түвшинг нэмэгдүүлнэ гэдгээ мэдээлээд байна. Тегераны энэ үйлдэл 2015 он байгуулагдсан цөмийн хөтөлбөрийг хэлэлцээрийг зөрчиж буй алхам юм.

Ираны зүгээс ням гарагт мэдэгдэл хийх үедээ Уран баяжуулалтын түвшингээ эрс нэмэгдүүлнэ гэдгээ зарлалаа. Тегеран уран баяжуулалтаа яг хэдэн хувиар нэмэгдүүлэх талаар тодорхой мэдээлэл өгөөгүй байна. Гэхдээ Тегеран Олон улсын Атомын Энергийн агентлагтай харилцаа холбоогоо урьдынх шигээ хэвийн хэмжээнд хадгалахаа мэдээлсэн юм. Хэрвээ АНУ Ираны эсрэг эдийн засгийн хориг арга хэмжээнүүдээ сулруулах юм бол Иран улс 2015 оны цөмийн хөтөлбөрийн асуудлаарх хэлэлцээний заалтууд биелүүлэхэд бэлэн байгаагаа мөн энэ ташрамд илэрхийлжээ. АНУ Ираны эсрэг эдийн засгийн хориг арга хэмжээг авч эхэлснээс хойш Тегеран ийнхүү тав дахь удаагаа хариу арга хэмжээг авч, уран баяжуулалтаа нэмэгдүүлж байгаа нь энэ юм.

Ираны зүгээс Америкийн эдийн засгийн хориг арга хэмжээ 2015 оны цөмийн хөтөлбөрийн хэлэлцээнээс хүртэх боломжтой байсан эдийн засгийн үр өгөөжийг хаасан гэж үзэж байгаа юм. Ер нь Иран улс цөмийн хөтөлбөрийн яриа хэлэлцээг нураах хүсэлгүй байгааг шинжээчид онцолж байна. Харин уран баяжуулалтаа нэмэгдүүлэх замаар Тегераны эсрэг эдийн засгийн хоригийг сулруулах шахааг баруун орнуудад үзүүлж байна. 2015 онд Тегеран АНУ тэргүүтэй дэлхийн нөлөө бүхний гүрнүүдтэй цөмийн хөтөлбөрийн асуудлаарх хэлэлцээг

байгуулсан юм. Гэвч Дональд Трамп АНУ-ын ерөнхийлөгч болсны дараагаар Вашингтон энэхүү яриа хэлэлцээнээс ухраад байгаа юм

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Иран улс уран баяжуулалтаа нэмэгдүүлнэ   
Үзсэн: 682 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй