Японд улсад хурдны шинэ галт тэрэг 7-р сарын нэгнээс үйлчилгээнд явж эхлэх юм. N700S загварын галт тэрэгнүүд зорчигчдыг аюулгүй аялуулахад ихээхэн анхаарал хандуулжээ.
Японы хамгийн сүүлийн загварын хурдны шинэ галт тэрэг энэ зуны Токиогийн олимпын үйл ажиллагаатай давхцан ашиглалт орох юм. Токайдо Хурдны галт тэрэгний шугамаар зорчих N700S нь Central Japan Railway компанийн таван жилийн дараагаар шинэчлэн танилцуулж байгаа хувилбар юм. Тус компани энэ зуны олимпын наадмаас өмнө таван ширхэг хурдны галт тэргийг үйлчилгээнд нэвтрүүлэхэд бэлэн болгохоор ажиллаж байгаа бол 2023 он гэхэд 40 ширхэг N700S суман галт тэрэг ашиглалтад оруулахыг зорьж байна. N700S галт тэрэг тасалгаа бүртээ 6 камертай нь аюулгүй байдалд ихээхэн анхаарал хандуулсныг харуулж байна.

Одоогийн буюу 700 хурдны галт тэрэгний вагонууд тус бүр 2 ажиглалтын камертай бол шинэ загвар ийнхүү 6 ашиглалтын камертай юм. Central Japan Railway компанийн 700 хурдны галт тэрэг Японд 20 жилийн турш үйлчилгээнд явж байгаа бол энэ жилийн 3-р сараас дээрх төрлийн галт тэрэг тэтгэвэрт гарна. Шинэ цувралын өөр нэгэн давуу тал нь цахилгаан тасалдсан тохиолдолд литим–ион баттерейний тусламжтайгаар аяллаа цааш үргэлжлүүлэх боломжтой. Ер нь Япон улсад анх хурдны галт тэрэг 1964 оноос явж эхэлжээ. Тухайн үед Токиод мөн л олимпын наадам зохион байгуулагдаж байсан юм.
| Японд улсад хурдны шинэ галт тэрэг 7-р сарын нэгнээс үйлчилгээнд явж эхэлнэ | ||
| Үзсэн: 811 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.