Шууд Chart

БНХАУ-ын даргын илтгэл, яриаг хураангуйлсан номыг гаргажээ

2020-01-06 15:17:03

Хятадын дарга Ши Жиньпиний дипломат харилцааны талаарх яриа илтгэлийг хураангуйлсан номыг гаргасан байна. Энэхүү номонд Хятадын дарга Ши Жиньпинийн  өмнө нь олоо нийтэд  ил болоогүй яриа ч багтаж байгаа юм.  

Хятадын Коммунист намын Төв Хорооны ерөнхий нарийн бичгийн дарга Си Жиньпиний дипломат харилцааны талаарх яриа, илтгэлийг эмхтгэсэн номыг гаргасан байна. Тус бүтээлийг коммунист намын  хэвлэх үйлдвэр хэвлэсэн байна. Хятадын бусад улс орнуудтай харилцах харилцааны онцлогоор зогсохгүй Бээжингийн гадаад харилцаандаа баримталж буй  бодлогыг тусгасан тус номонд орсон материалуудыг Хятадын дарга Си Жиньпиний 190 гаруй удаагийн  яриа, илтгэл, нийтлэл, баярын захидал болон  бусад баримт материалуудаас шүүн авчээ.

Ши Жиньпийн 2012 оны 12-р сараас 2019 оны 11-р сарын хооронд тавьсан илтгэл, үг яриаг багтаасан байна. Тус ном дотроо Бүс ба зам бүтээн байгуулалт, олон улсын засаглалыг системийг шинэчлэх зэрэг арван өөр сэдэв, хэсэгт хуваагдаж байна.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

БНХАУ-ын даргын илтгэл, яриаг хураангуйлсан номыг гаргажээ  
Үзсэн: 718 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй