Шууд Chart

Өвлийн олимпийн III наадамд оролцох тамирчдыг үдэн гаргав

2020-01-06 15:43:40

Австрийн Инсбрук хотод энэ сарын 10-19-нд өвлийн олимпийн III наадамд Монгол Улсаас улсаас оролцох тамирчдыг өнөөдөр үдэн гаргав.  

Үүнд Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг БТСГ-ын дарга, гавьяат тамирчин Ц.Шаравжамц, УИХ-ын гишүүн, Монголын мастеруудын биеийн тамир спортын хороо /ММБТСХ/-ны хүндэт ерөнхийлөгч Б.Бат-Эрдэнэ, Монголын үндэсний шигшээ багийн ахлах дасгалжуулагч, Ардын багш Ч.Насантогтох, ММБТСХ-ны ерөнхийлөгч, гавьяат дасгалжуулагч Ч.Наранбаатар, Монголын ахмадын холбооны ерөнхийлөгч Ц.Сүхбаатар тэргүүтэй төлөөлөгчид оролцлоо.

Энэ удаа манай улсын тамирчид тэшүүр, шорт трек, хоккей, гүйлтийн цана гэсэн дөрвөн төрлөөр 36 тамирчин өрсөлдөнө.

Дэлхийн мастеруудын өвлийн II наадам 2015 онд Канадын Квебек хотноо болсон бөгөөд уг наадамд Монголын 20 гаруй тамирчид оролцож, дөрвөн алт, хоёр мөнгө, таван хүрэл нийт 11 медаль хүртэж байсан билээ.

Инсбрук хотноо болох энэ удаагийн наадамд 60 гаруй орны 3000 орчим тамирчин оролцох аж.

Нийтэлсэн: У.Баярсайхан

Өвлийн олимпийн III наадамд оролцох тамирчдыг үдэн гаргав  
Үзсэн: 499 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй