АНУ-ын дорнын дайралтад өртөж амиа алдсан Ираны генерал Касим Солейманийг оршуулах болон хүндэтгэл үзүүлэх ёслолын арга хэмжээнүүд болж байгаа юм. Ираны төрийн хэвлэл Ахваз хотын болсон генералыг оршуулах ёслолд 1 сая гаруй хүн оролцсон талаар мэдээлсэн байна.
Иракийн Багдад хотод байрлаж байх үедээ Америкийн халдлагад өртөж амиа алдсан Ираны Лалын хувьсгалыг хамгаалах корпусын “Кудс” анги нэгтгэлийн дарга Генерал Касим Солейманийн шарилыг ням гарагт эх оронд буюу Иранд авчирж, оршуулах болон хүндэтгэлийн ёслолын арга хэмжээнүүд үргэлжилж байна. Иранчуудын хувьд үндэсний баатрын хэмжээнд өргөмжлөгдсөн Касим Солейманийн шарилыг Ираны өмнө зүгийн Хузестан мужийн Ахваз хотод анх хүргэн ирсэн байна. Үүний дараагаар тус шарилыг Исламын Шиа урсгалын дагагчдын ариун хот гэгддэг Машхад уруу дахин шилжүүлжээ. Дээрх хот тус бүрт олон нийтийг хамарсан ёслол болсон байна. Ираны хамгийн их хүн ам ихтэй хотуудын нэг болох Машхадад Генерал Касим Солейманийг оршуулах нийтийг хамарсан ёслол зохин байгуулагджээ. Ахваз хотод мөн ижил арга хэмжээ болж, төв гудамж талбай гашуудалд оролцогчдоор дүүрсэн байна.

Ираны төрийн хэвлэл Ахваз хотод болсон оршуулах ёслолын арга хэмжээнд 1 сая гаруй хүн оролцсон гэдгийг дамжууллаа. Иранчуудын хувьд Америкийн халдлагад өртөж амиа алдсан үндэсний баатартаа зориулсан ёслол, хүндэтгэлийн арга хэмжээг хэд хэдэн хотод зохион явуулах юм. Касим Солейманийг шарилыг даваа гарагт буюу өнөөдөр Ираны нийслэл Тегеран хотод авчирж, мөн л нийтийг хамарсан гашуудал, оршуулгын ёслол болно. Ираны засгийн газраас 1-р сарын 06-ны энэ өдрийг бүх нийтийн амралтын өдөр болгож, нийслэл Терган хотод ёслол зохион байгуулах юм. Солеймани нь Ираны батлан хамгаалахын салбарын нөлөө бүхий удирдагч, генералаар зогсохгүй Ойрхи Дорнод дахь Ираны бодлого, нөлөөг тэлэхэд маш чухал үүргийг гүйцэтгэгч байжээ. АНУ-ын зүгээс түүнийг террорист үйл ажиллагааг удирдагч, зохион явуулагч гэж үзэж байгаа бол Ираны ард түмний хувьд Касим Солеймани үндэсний баатар байжээ.
| Ираны Ахваз хотын Касим Солейманийг оршуулах ёслолд 1 сая гаруй хүн оролцжээ | ||
| Үзсэн: 664 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.