Шууд Chart

Монголын Урчуудын эвлэлийн "Оны шилдэг бүтээл"-үүд тодорлоо

2020-01-06 16:44:25

Монголын Урчуудын эвлэл 2019 оны "Оны шилдэг бүтээл" үзэсгэлэнгийн шилдэг бүтээлүүдээ тодрууллаа.

Уран зургийн төрөлд Цэгмидийн Болд “Хубилайн шуурга” бүтээлээр, Зураасан зургийн төрөлд, Нямхүүгийн Амгаланбаатар “Нутаг минь” бүтээлээр, Уран барималын төрөлд, Рэнцэнгийн Энхтайван “Чандмань” бүтээлээр, Чимэглэх урлагийн төрөлд Дашдоржийн Отгонбаяр “Бүтээгч” бүтээлээр, Контемпорари урлагийн төрөлд Уранчимэгийн Одмаа “Play and Play” бүтээлээр, Монгол зургийн төрөлд Надмидын Сэргэлэн С.Ганзам, Ш.Сайнзул, Н.Хосбаяр нар “Дэлхийн нэг өдөр” бүтээлээр тус тус шилдэг бүтээлийн эздээр тодорсон юм.  

Мөн Монголын Урчуудын Эвлэлийн нэрэмжит шагналаар Дашдоржийн Батхуяг “Хан Хэнтийн өнгө -3 уран бүтээлийн үзэсгэлэнгээр,Надмидын Сэргэлэн С.Ганзам, Ш.Сайнзул, Н.Хосбаяр нар “Дэлхийн нэг өдөр” бүтээлээр, Уранчимэгийн Одмаа “Орчин үеийн урлагийн цуврал” бүтээлүүдээр Монголын Урчуудын Эвлэлийн нэрэмжит шагнал тус тус хүртлээ.

Нийтэлсэн: У.Баярсайхан

Монголын Урчуудын эвлэлийн "Оны шилдэг бүтээл"-үүд тодорлоо  
Үзсэн: 1153 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй