Шууд Chart

Ираны гадаад хэргийн сайд ОХУ болон БНХАУ-ын гадаад хэргийн сайд нартай утсаар ярьжээ

2020-01-07 10:41:09

Ираны гадаад хэргийн сайд Жавад Зариф ОХУ болон БНХАУ-ын гадаад хэргийн сайд нартай тус бүрчлэн утсаар холбогдож ярилцсан байна. ОХУ болон БНХАУ-ын зүгээс  АНУ-ын Ираны генералын амь насанд халдсан үйл явдлыг  буруутгаж байгаагаа илэрхийлжээ.

Энэ үеэр Сергей Лавров  Ираны генерал харуусалтайгаар амиа алдсан явдалд харуусч байгаагаа илэрхийлжээ. Мөн хоёр улсын гадаад сайд нар АНУ-ын үйлдэл олон улсын  хууль дүрмийг ноцтой зөрчсөн гэдэгт санал нэг байгаа юм. Үүнээс гадна Иран болон ОХУ-ын гадаад хэргийн сайд нар Америкийн үйлдэл Ойрх дорнодын асуудлыг шийдвэрлэх гарц хайх бус харин сөргөлдөөний шинэ үе шатыг эхлүүлэхэд хүргэж онцолжээ. Тэгвэл Хятадын Гадаад Хэргийн сайд Ван И мөн л ижил байр суурьтай байгаа юм.

Тэрээр АНУ-ын армийн ажиллагаа олон улсын харилцааны хэм хэмжээг зөрчөөд зогсохгүй, бүс нутаг дахь зөрчилдөөнийг дамжуулахад хүргэхээр байгааг хэлжээ. Үүнээс гадна Ван И Хятад улс олон улсын харилцаанд хүч хэрэглэх эсрэг байгааг мэдэгдээ. Бээжин зүгээс АНУ-ыг цаашид түрэмгий үйлдлээс татгалзаж, асуудлыг яриа хэлэлцээрийн замаар шийдвэрлэхийг уриалсан байна.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Ираны гадаад хэргийн сайд ОХУ болон БНХАУ-ын гадаад хэргийн сайд нартай утсаар ярьжээ  
Үзсэн: 703 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй