
Австралийн түймрийг унтраах ажилд сайн дураар оролцож байгаад амь эрсэдсэн эрэлхэг гал сөнөөгч Геофри Кийтоны "эр зориг"-ийн одонг оршуулах ёслолынх нь үеэр хүүд нь зүүж өглөө.
Ноён Кийтоны шарилд хамтран зүтгэгч, үнэнч нөхөд гал сөнөөгч нар нь хүндэтгэл үзүүлэн ёслоход хүү нэг ой, долоон сартай Харви Кийтон нь дүрэмт хувцас өмсөн, соскоо хөхсөн чигтээ аавтайгаа салах ёс гүйцэтгэн цэх зогсч эр зоригийн одонг нь энгэртээ зүүжээ.
Кийтон болон түүний үнэнч нөхөр О’Двер нарын сууж явсан галын машин унасан мод мөргөн осол болсноор хоёр эрхэм өнгөрсөн арванхоёрдугаар сарын 19-нд хорвоогийн мөнх бусыг үзүүлжээ.
Шинэ Өмнөд Вэйлсийн гал сөнөөх газрын дарга Шэйн Фитцимонс хүүд эр зоригийн одонг зүүлгэн өгч, ерөнхий сайд Скотт Моррисон хүндэтгэл үзүүлжээ.
Ерөнхий сайд "Хүү тэнд эцэг Геофри Кийтонийг санан дурсч, амьдрал бэлэглэсэнд нь, эх орныхоо төлөө үнэнчээр зүтгэсэнд нь талархал өргөхөөр зогсч байсан" хэмээн ярьжээ.
Бяцхан хүү аавдаа мөн бэлэгтэй иржээ. Тэрбээр "Ааваа! Би танд сар луу яваад ирэх хэмжээний их хайртай шүү" хэмээх үгтэй аяга аавынхаа шарил дээр тавьсан гэнэ.
Амь эрсэдсэн эрэлхэг гал сөнөөгчийн хүүд нь "эр зориг"-ийн одонг гардуулжээ | ||
Үзсэн: 691 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.