Токиогийн хөрөнгийн биржийн энэ оны анхны хувьцаа борлуулалтаа даваа гарагаас эхлүүллээ. Гэвч энэ жилийн хамгийн анхны хувьцааны ханш тун сул байгааг мэргэжилтнүүд онцолж байгаа юм. Никкей индексийн ханш 2019 оны хаалтаас даруй 500 оноогоор буурчээ. Ийнхүү Токиогийн гол хөрөнгийн бирж хувьцааны ханш 2 хувиар сул эхэлсэн ч удалгүй өсч эхэлжээ. Хувьцааны ханш ийнхүү сул байгаад Ойрх дорнод, тэр дундаа АНУ, Ираны сөргөлдөөн ихээхэн сөргөөр нөлөөлж байгааг онцолжээ. Ираны генерал Америкийн дорнын халдлагад өртөж амиа алдсан үйл явдал болоод байгаа.
Тэгвэл АНУ Ираны хоорондох сөргөлдөөн хөрөнгө оруулагчдыг болгоомжлоход хүргэж, Токио төдийгүй олон улсын хөрөнгийн биржид хувьцааны ханш сулрахад нөлөөлсөн байна. Үүнээс гадна иений доллартой ханш чангарч эхэлсэн нь Никкей индексийн хувьцааны уналтад нөлөө үзүүлсэн өө нэгэн хүчин зүйл гэж үзэж байна. Хөрөнгө оруулагчид иен худалдан авах нь идэвхжиж буй нь Ойрх дорнодод үүсээд байгаатай үйл явдалтай холбоотой юм.
Сонирхуулахад, Токиогийн хөрөнгийн биржийн 2020 оны анхны хувьцаа борлуулах нээлтийн ёслолд 200 орчим хүн оролцсон байна.
| АНУ, Ираны сөргөлдөөн олон улсын хөрөнгийн биржид сөргөөр нөлөөлж байна | ||
| Үзсэн: 627 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.