Шууд Chart

Монгол Улсын тамирчин М.Анхцэцэг гурван хүрэл медаль хүртжээ

2020-01-07 12:41:16

“Токио-2020” олимпийн наадмын хүндийг өргөлтийн оноо олгох “Алтан” ангиллын тэмцээний нэг болох “Катарын цом” Дэлхийн цомын тэмцээн Катарын нийслэл Доха хотноо болж, Монгол Улсын тамирчин М.Анхцэцэг гурван хүрэл медаль хүртжээ.

Тэрбээр огцом өргөлтөөр 102 кг өргөж хүрэл, түлхэлттэй өргөлтөөр 124 кг өргөж хүрэл, нийлбэр дүнгээр 226 кг-ийн амжилтаар мөн хүрэл медаль хүртсэн байна.

Түүний одоогийн томоохон амжилтыг дурдвал ДАШТ-ий хошой хүрэл, залуучуудын Ази тивийн болон дэлхийн аварга, Оюутны дэлхийн аварга, Азийн танхимын спортын наадмын аварга, Азийн аварга юм.

Тиймээс хамгийн том тэмцээн нь “Токио-2020” юм.   

Нийтэлсэн: У.Баярсайхан

Монгол Улсын тамирчин М.Анхцэцэг гурван хүрэл медаль хүртжээ  
Үзсэн: 1847 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй