Шууд Chart

Жижгээгийн мөрөөдөл биелжээ

2020-01-07 16:20:32

+17 цувралын Жижгээ, Цогтоо хоёрыг танихгүй залуус цөөхөн. Багануур дүүргээс гаралтай Жижгээ СУИС-иа төгсөөд удаагүй байхдаа мөрөөдлөө цасан дээр буулгажээ.

Энэ тухайгаа сүүлд хэлэхдээ "Би нэг өдөр гэртээ ганцаараа хэвтэж байхдаа цаас, бал аваад зорилгуудаа бичсэн. “Маск” продакшнд жүжигчнээр орно, олны танил жүжигчин болно, кино найруулаад гол дүрд нь тоглоно, гэр бүлтэй болно гээд л санаанд орсон болгоноо юу ч бодолгүйгээр бичээд үлдээчихсэн. Гэтэл хэдэн жилийн дараа эргээд харсан чинь  биелчихсэн байсанд их гайхсан. Хэн нэгэн бирд гарч ирээд тэр хүслүүдийг биелүүлээгүй, би өөрөө биелүүлсэн. Тиймээс ямар нэгэн зүйлийг мөрөөдөж байгаа бол тэрийгээ цаасан дээр бичих хэрэгтэй. Ингэснээр мөрөөдөл биеллээ олоход нэг алхам дөхдөг юм байна. Зорилгоо өмнөө тавиад сонгосон мэргэжлийнхээ хүрч болох хамгийн дээд оргилд нь хүрнэ гээд цаасан дээр бичээрэй" хэмээжээ.

Нийтэлсэн: У.Баярсайхан

Жижгээгийн мөрөөдөл биелжээ  
Үзсэн: 1631 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй