![](/uploads/201403/news/thumb/cd2b2f19549c2703c52872b61e6f8b41_x3.jpg)
Импортыг орлох, экспортыг дэмжих үйлдвэрийн төслийг шалгаруулж Чингис бондын үлдэгдэл хөрөнгөөр санхүүжүүлэхээр Засгийн газраас шийдвэрлэсэн.
Одоогийн байдлаар шалгаруулалтад үлдсэн 888 төсөл байна. Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаярын мэдээлснээр дээрх төслүүдийн зээлийн хугацаа таван жил байх бөгөөд эхний нэг жилдээ үндсэн төлбөрөөс чөлөөлөгдөх аж. Мөн зээлийг төгрөгөөр олгож жилийн хүү есөн хувиас хэтрэхгүй байх юм байна.
Импортыг орлох дээрх төслүүдэд зээл хүссэн нийт хэмжээ нь 4.5 их наяд төгрөг аж. Салбарын яамны мэдээлснээр дээрх 4.5 их наяд төгрөгийн нэг их наядыг нь яамнаас, нэг их наядыг нь арилжааны банкуудаас гаргах боломжтой бол үлдсэн хөрөнгийг хувийн секторуудаас гаргана гэлээ.
Төслийн зээлийн хугацаа таван жил байна | ||
Үзсэн: 845 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.