Шууд Chart

Дөрвөн суманд өвөлжилт хүндрэх төлөвтэй болжээ

2020-01-08 11:49:00

Сүхбаатар аймгийн нутгаар 12 дугаар сарын байдлаар арав орчим удаагийн цас орж, одоогоор нийт нутгаар 4-15 см-ийн зузаан цастай байна. Тодруулбал, таван суманд цагаанаар зудархуу, дөрвөн суманд өвөлжилт хүндрэх төлөвтэй бусад суманд хэвийн байна гэж аймгийн ХХААГ-аас мэдээллээ.

Эрдэнэцагаан, Дарьганга, Сүхбаатар, Халзан суманд өвөлжилт хүндрэх төлөвтэй болсон байна. Харин Баруун-Урт, Асгат, Мөнххаан, Түмэнцогт, Уулбаян сум цагаан зудархуу, бусад суманд өвөлжит хэвийн байгаа аж.

Аймгийн УЦУОШГ-аас ирүүлсэн мэдээгээр нэгдүгээр сарын наймнаас хүйтний эрч чангарч, ихэнх нутгаар олон жилийн дунджийн орчим цас орох төлөвтэй байгаа гэв.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Дөрвөн суманд өвөлжилт хүндрэх төлөвтэй болжээ  
Үзсэн: 882 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй