Шууд Chart

Ираны халдлагын дараагаар газрын тосны үнэ огцом өслөө

2020-01-08 13:37:25

АНУ-ын Батлан хамгаалах яам Иран улс  Ирак дахь  Америкийн цэргийн баазад  пуужингаар цохилт өгсөн талаар мэдээлсний дараагаар буюу өнөөдрөөс  газрын тосны үнэ  огцом өсөөд байна.

Америкийн түүхий нефтийн үнэ мягмар гарагийн орой 4 гаруй хувиар огцом нэмэгдэж, нэг баррель нь 65 ам.доллар болоод байна. Бусад түүхийн нефтийн тухайд нэг баррель 62.70 ам.долларын ханштай байсан бол мөн л огцом нэмэгдэж, 65.48 ам.доллар боллоо. Ийнхүү газрын тосны үнэ огцом өсч байгаа явдал аль хэдийн сулраад байгаа дэлхийн эдийн засагт таалгүйгээр нөлөөлөх нь тодорхой байгаа юм. 

Сонирхуулахад, Иран улс пуужингийн халдлагыг өөрийн газар нутгаас бус харин Ирак нутаг дэвсгэрээс явуулсан талаар мэдээлэл гарч байна. АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп 2019 онд Ирак дахь Америкийн баазуудаар зочилж байсан юм. Тэгвэл түүний зочилж байсан баазуудаас нэг ийнхүү халдлагад өртжээ. Америкийн Батлан Хамгаалах яамны зүгээс  Ойрхи Дорнод нь Америкийн иргэд болон холбоотнуудаа хамгаалах бүхий л шаардлагатай алхмыг авна гэдгээ мэдэгдсэн байна.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Ираны халдлагын дараагаар газрын тосны үнэ огцом өслөө  
Үзсэн: 721 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй