Хэт халуун болон хуурайшилтаас үүдэн Өмнөд Австралид олон мянган хээрийн амьтад харангадаж байна. Ундны усны хайн оршин суугчдын орон байр, хашаа руу дайрах, нэвтрэх болсон зэрлэг тэмээнүүдийг буудан устгах захирамжийг гаргажээ. Австралийн Өмнөд хэсэгт Анангу Питжантжатжара Ян-кунитжатжара гэсэн ер бусын урт нэртэй бүс нутаг байдаг юм. Товчоор APY гэж нэрлэгддэг энэ бүс нутагт Австралийн уугуул иргэд амьдардаг байна.

Хүн ам сийрэг энэ бүс нутагт зэрлэг амьтад, тэр дундаа тэмээ олон мянгаараа нүүдлэн амьдардаг гэдгийг албаныхан онцоллоо. Гэвч APY гэх энэ бүс нутагт дэх хэт халуун болон хуурайшилтаас үүдэн харангадсан зэрлэг тэмээнүүд ус хайн иргэдийн орон байр, хашаа уруу нэвтрэх, оршин суугчдын амьдралд аюул учруулах болжээ. Үүнээс ч үүдэн APY бүсэд зэрлэг тэмээнүүдийг буудан устгах захирамж гаргасан бөгөөд лхагва гарагаас эхлэн таван өдрийн турш мөрдөгдөх юм. Си Эн Эн агентлаг тус бүсэд 10000 тэмээ устгалд өртөх эрсдэл үүсээд байгааг онцлон мэдээлжээ.
Иргэд оршин суугчдын амар тайван амьдралыг алдагдуулж байгаа тэмээ болон бусад зэрлэг амьтдыг устгах ажиллагаанд мэргэжлийн анчин болон буудагч нар оролцох юм. Австралийн өмнө зүгийн хамгийн алслагдсан газар болох APY бүс 2300 хүн амьдардаг хэдий ч зэрлэг ан амьтад элбэгтэй юм. Сүүлийн жилүүдэд Австралид зэрлэг тэмээний тоо толгой хурдацтай өсч, 1 саяд хүрээд байгаа гэсэн судалгаа гарчээ.
| Австралид харангадсан 10 мянган тэмээ буудан устгуулах эрсдэлтэй тулгараад байна | ||
| Үзсэн: 2937 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.