2020 оны хамгийн хүчирхэг гадаад паспорт жагсаалтыг танилцуулсан байна. Японы гадаад паспортыг эзэмшигч 191 онд визгүй зорчих эрхтэй байдаг юм. Үүнээс ч үүдэн Японы гадаад паспорт хамгийн хүчирхэгээр нэрлэгджээ.
![]()
Хенлей Паспорт Индекс шинэ он гараад удаагүй хүчирхэг паспортын жагсаалтыг танилцууллаа. Дэлхийн 191 оронд визгүй зорчих эсвэл тухайн улсын хилээр нэвтэрснийхээ дараа виз эрхтэй Японы паспорт хамгийн хүчирхэгээр нэрлэгджээ. Харин дэлхийн 190 улс, бүс нутагт визгүй шууд нэвтрэх боломжийг эзэмшигчдээ олгодог Сингапурын гадаад хоёр дугаарт орсон бол гуравт Өмнөд Солонгос болон Герман давхардан орсон байна. Дээрх хоёр улсын иргэд дэлхийн 189 оронд урьдчилан виз мэдүүлж авах шаардлагагүйгээр зорчих боломжтой байдаг юм. Ер нь энэхүү жагсаалтыг Азийн орнуудад тэргүүлж байгаа бол Европын орнууд араас нь бичигджээ. Финланд, Испани, Дани, Швед болон Франц гэсэн орнууд жагсаалтын эхний аравт орсон байна. Харин АНУ болон Их Британийн гадаад паспорт энэхүү жагсаалтад байр ухарчээ.

2015 онд АНУ, Их Британийн иргэд хамгийн олон оронд визгүй зорчдог байсан бол 2020 онд жагсаалтын 8 т оржээ. Үүнээс гадна өнгөрсөн 10 жилийн дотор гадаад паспорт маш хурдацтай хүчирхэгжиж байгаа улс бол Арабын Нэгдсэн Эмирт юм. Харин дэлхийн хамгийн цөөн оронд визгүй нэвтрэх эрх бүхий гадаад паспортоор Афганистан, Ирак болон Сирийнх юм.
| Японы гадаад паспорт хамгийн "Хүчирхэг"-ээр нэрлэгджээ | ||
| Үзсэн: 1788 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.