Шууд Chart

Хятад улсад үл мэдэгдэх вирус тархаж байна

2020-01-08 13:52:41

Хятадын Хубэй мужийн төв болох Ухань хотод иргэд үл мэдэгдэх вирусээр өвчилж эхэлсэн байна. Хотын Эрүүл Мэндийн Хорооноос ням гарагт хийсэн мэдэгдлийнхээ үеэр нийт 59 хүн уушгины үрэвслийг бий болгодог энэ вирусэнд өртөөд байгаагаас 7 өвчтөний биеийн байдал тун хүнд байгааг дуулгажээ. Одоогоор амь насаа алдсан тохиолдол бүртгэгдээгүй байгаа ч өвчтөнүүдийг хөл хорионд оруулан эмчилгээ хийж байгаа юм. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллагаас энэхүү нууцлаг өвчний  нь ханиадтай төстэй шинж тэмдэгтэй, өвчлөгчид амьсгаа багтрах, халуурах болон уушги нь үрэвсэх  шинж тэмдэг илэрдэг байна. Ухань хотын эрүүл мэндийн хорооноос мэдээлснээр халдвар өнгөрсөн оны 12-р сарын 12-19 оны хооронд тархсан гэж үзэж  байгаа юм.

Тус хотын далайн гаралтай хүнсний бүтээгдэхүүн зардаг орон нутгийн зах дээр ажилдаг хэд хэдэн хүн энэ вирусэнд хамгийн түрүүнд өртсөн байна. Тус зах нь далайн гаралтай  хүнсний бүтээгдэхүүнээс гадна шувуу, туулай, могой зэрэг амьд амьтдыг худалдаалдаг юм. Ийм ч учраас үл мэдэгдэх энэ вирусийг амьтнаас хүнд халдварласан байх магадлалтай гэж үзэж байна.  Тус вирусийг САРС -тай төстэй гэсэн мэдээлэл мөн гарч. 2002 онд Хятад улсад САРС вирус бүртгэгдэж, дэлхийн 40 орчим оронд тархаж, 8000 гаруй хүн уг вирусийн халдварыг авч байсан юм. 2002 оны 11-р сараас 2003 оны 7-р сарын хооронд 774 хүн САРС вирусийн улмаас амиа алдаж байжээ.

 

 

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Хятад улсад үл мэдэгдэх вирус тархаж байна  
Үзсэн: 1766 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
oyko [127.0.0.xxx] 2020-03-09 08:27
ene medeelle tged oligtoixon tsatsaad ogoxgui dee xeltei ustai xumuus xajuud baidg chinad yu bolood baigaag xeleed orchuulax ogoxguidee
oyko [127.0.0.xxx] 2020-03-09 08:27
odoo bur ontsgyi boltsn baigaa bizdee

Бидэнтэй нэгдээрэй