Австралийн зүүн өмнөд эргийн нутаг дэвсгэрийг хамарсан ойн түймрийн уршгаар амь насаа алдсан хүний тоо нэмэгдэж 25-д хүрсэн байна. Шинэ өмнөд Уэльсийн цагдаагийн газраас мэдээлснээр өмнө нь ор сураггүй болсонд тооцогдож байсан нэг хүний цогцсыг Неррриганда хот дахь шатсан байшингаас илрүүлснээр ийнхүү амиа алдсан хүний тоо нэмэгджээ
Тус мужийн нутаг дэвсгэрт ойн 136 түймэр бүртгэгдсэнээс 69-ийг нь одоогоор унтрааж чадаагүй байгаа юм байна. Түймрийг унтраах ажилд 2500 гал сөнөөгч, олон зуун тусгай техниктэйгээр оролцож байгаа юм байна. Мөн 90 гаруй онгоц ашиглаж түймрийг унтраахыг чармайж байгаа ч ийнхүү бүрэн хяналтдаа оруулж чадахгүй л байгаа юм байна. Сидней хотоос өмнө зүгт 180-кмийн зайд орших Шолхэйвэнээс мужийн хил хүртэлх газар нутаг жуулчдын хувьд хаалттай бүс болгоод байгаа юм.
Орон нутгийн оршин суугчдад шуурхай нүүлгэн шилжүүлэх ажиллагаанд бэлэн байхыг уриалж байна.
| Австралид түймрийн уршгаар амь насаа алдсан хүний тоо нэмэгдэж 25-д хүрээд байна | ||
| Үзсэн: 692 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.