Их Британийн засгийн газар гэрээ байгуулж чадалгүйгээр Европын Холбооны эгнээнээс гарсан тохиолдолд бэлтгэх бүхий л арга хэмжээнүүдээ зогсоосон байна. Өөрөөр хэлбэл нөөц төлөвлөгөөний дагуу хэрэгжүүлж байсан арга хэмжээнүүдээ зогсоожээ. Ийм шийдвэрийг Брекситийн асуудал эрхэлсэн яамнаас гаргасныг өнгөрсөн сарын 23-нд гаргасан ч орон нутгийн хэвлэлүүд өчигдрөөс л мэдээлж байна.
Оны өмнө Их Британийн парламентын гишүүдийн олонхийн саналаар Европын холбооны эгнээнээс улс орноо гаргах тухай хуулийн төслийг дэмжин баталсан юм. Тиймээс хямралын үед ашиглах төлөвлөгөөний хэрэгжилтийг энэ сараас зогсоохоор болсон юм. Энэ дагуу Европын Холбооноос Их Британи гэрээгүйгээр гарах бэлтгэл хангах арга хэмжээнүүдэд ашиглах мөнгийг төсвөөс хувиарлахаа зогсоож, хямралын үеийн төлөвлөгөөг хэрэгжүүлэхээр ажиллаж байсан төрийн албан хаагчдыг ч үндсэн ажилд нь буцаан оруулсан байна. Их Британи ийнхүү хамгийн сүүлд тогтоосон хугацаанд буюу ирэх 31 ны өдөр Европын Холбооноос гэрээтэйгээр гарах нь тодорхой болсон.
Мөн 2020 оны 12 р сарын 31-ны өдөр хүртэл үргэлжлэх шилжилтийн үед эдийн засгийн сөрөг үр дагавраас зайлсхийхэд чиглэгдсэн худалдааны шинэ гэрээ байгуулах асуудал 2 талын хооронд хүчтэй санал зөрөлдөөн үүсгэж болзошгүй гэдэг болгоомжлол үүсээд байна.
| Брекситийн нөөц төлөвлөгөөний дагуу хэрэгжүүлж байсан арга хэмжээнүүдээ зогсоожээ | ||
| Үзсэн: 687 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.