Шууд Chart

БНХАУ худалдааны эхний шатны гэрээнд гарын үсэг зурах бэлтгэлээ хангаж байна

2020-01-08 14:42:16

Хятадын  эрх баригчид ирэх 15-ны өдөр худалдааны эхний шатны гэрээнд гарын үсэг зурахаар Вашингтоныг зорих төлөөлөгчдөө бэлдэж байна. Хятадын төлөөлөгчдийг Төрийн зөвлөлийн  шадар  сайд Лю Хэ тэргүүлэн Америкийг  зорих гэж байгаа тухай  Блүүмберг мэдээлж  байна.

Хятадын төлөөлөгчид  энэ сарын 13-нд Вашингтонд хүрэлцэн  очихоор төлөвлөж байгаа юм байна. Соуф Чайна Моонинг Постын мэдээгээр Хятадын төлөөлөгчид  үүнээс өмнө Вашингтоныг зорихоор бэлдэж байсан ч Ерөнхийлөгч Трамп  эхний  шатны гэрээнд  ирэх 15-ны  өдөр гарын үсэг зурахаар  бэлтгэж байгаа тухай олон нийтийн сүлжээгээрээ дамжуулж мэдэгдсэн учир ийнхүү хугацаагаа хойшлуулсан байна. Мөн Ерөнхийлөгч Трамп өнгөрсөн оны  сүүлийн өдөр  2 дахь шатны гэрээг хэлэлцэхэд  бэлэн байгаагаа Твиттер хуудсаараа дамжуулан илэрхийлсэн. 

Үүний тулд Хятадын нийслэл Бээжин хотыг зорихоор төлөвлөж байгаагаа ч зарласныг сануулж байна. Хоёр тал худалдааны эхний шатны гэрээнд гарын үсэг зурахад бэлэн болсноо өнгөрсөн 12 р сарын дундуур зарласан. Гэхдээ одоогоор гэрээний төслийг аль ч тал дэлгээгүй байна. Хятадын тал Америкийн бараа бүтээгдэхүүний тэр дундаа хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний импортоо нэмэгдүүлэх болно гэдгээ амласан бол АНУ худалдааны шинэ хориг арга эхмжээ  авахаа хойшлуулж  байгаагаа  л зарласан билээ.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

БНХАУ худалдааны эхний шатны гэрээнд гарын үсэг зурах бэлтгэлээ хангаж байна  
Үзсэн: 692 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй