
Монгол Улсын гавьяат жүжигчин Л.Болдбаатар “Түмэндээ өргөх дуунууд” тоглолтоо Монгол бөхийн өргөөнд энэ сарын 20, 21, 22-нд хийх гэж байна.
“Холын тэнгэр аав”, “Хар нүдэн бүсгүй”, “Санахын гэгээ”, “Эрт буцсан ганганаа”, “Амь халуун”, “Сэм сэмхэн”, “Хун цагаан хайр”, “Босоо хийморьтой эр хүн” зэрэг 120 гаруй дуу эгшиглүүлж яваа тэрбээр энэ удаагийн тоглолтдоо ард түмнийхээ сэтгэлд хоногшсон 60 дууг сонгох аж.
Тэрбээр “Хар нүдэн бүсгүй”, “Нөмөртэй аялгуу”, “Хун цагаан хайр” зэрэг 12 цомог гаргаж, “Хар нүдэн бүсгүй”, Сэтгэл хөглөх аялгуу”, “Санахын гэгээ” зэрэг 13 тоглолт хийсэн юм.
“Түмэндээ өргөх дуунууд” тоглолтод нь түүнтэй мөр зэрэгцэн уран бүтээлээ туурвиж ирсэн уран бүтээлч нөхөд нь ирж ая дууны дээжээ өргөх гэнэ.
Түүний сүүлийн үеийн уран бүтээлээс сонирхуулбал, “Амьдрал”, “Ээжийн тухай дуу”, “Хонгор зээрд”, “Нэгэн насны хайр”, “Хамтдаа дуулъя”, “Мөрөнгийн намар”, Ээжийнхээ буйран дээр”, “Монгол бүсгүй” дуу юм.
Монгол Улсын гавьяат жүжигчин Л.Болдбаатар бие даасан 14 дэх тоглолтоо хийх гэж байна | ||
Үзсэн: 1800 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.