Шууд Chart

Газрын тосны тухай хууль удахгүй батлагдана

2014-03-21 03:11:45

Өчигдөр Ерөнхий сайд бизнес эрхлэгчидтэй уулзах үеэр Петровис ХХК-ын захирал Ж.Оюунгэрэл "Газрын тосны тухай хуулийн төсөл сүүлийн гурван жил явж байна. Хуулийн хэлэлцүүлгүүд хийгдсэн, хууль хэзээ батлагдах вэ" гэж асуулаа. Тэрээр мөн салбарын асуудлаар гадаадын хөрөнгө оруулагчидтай гэрээ хийх болоход хууль эрх зүйн орчин дутуу байдаг талаар мөн хэлсэн юм.

Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаярын хэлснээр Газрын тосны тухай хуулийг намрын чуулганаар хэлэлцүүлсэн. Одоо хаврын чуулганаар хэлэлцэх хуулийн төслийн жагсаалтын эхэнд багтсан байгаа ажээ.
Нийтэлсэн: О.Энхмаа

Газрын тосны тухай хууль удахгүй батлагдана  
Үзсэн: 856 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй