Шууд Chart

Нарны аймгаас гадна орших дэлхийтэй ижил хэмжээтэй амьдрал байж болохуйц гарагийг олжээ

2020-01-08 17:00:52

АНУ-ын Сансар Судлалын Агентлаг болох НАСА нарны аймгаас гадна орших дэлхийтэй төстэй гарагийг олж нээх зорилгоор TESS даалгаврыг эхлүүлсэн юм. Тэгвэл тус tess телескопын тусламжтайгаар хэмжээгээрээ дэлхийтэй ижил, амьдрал байж болохуйц гарагийг нээж илрүүлсэн байна.

Нарны аймгийн гадна байрлах амьдрал байж болохуйц энэхүү гараг нь дэлхийгээс 100 гэрлийн жилд байх одны дагуул юм байна. Америкийн Одон Орон Судлалын Нийгэмлэгийн 235 дахь уулзалт даваа гарагт Хонолулуд зохион байгуулагдах үеэр энэхүү шинэ нээлтийг танилцуулжээ. TOI 700 гэх жижиг одыг тойрон эргэж буй гурван ч дагуул гараг байгаа юм. Тэгвэл эдгээр гурван дагуулаас  TOI 700d гэх гараг нь TOI 700 одноос амьдрал байж болохуйц зайд байрлаж байгаа юм. Тус гарагийн ус байхад хамгийн тохиромжтой зай гэж судлаачид онцолсон байна. Дэлхийгээс 20 хувиар том энэ гараг дулааны 86 хувийг нарнаас хүлээн авдаг. Судлаачид тус гарагийн загварыг аль хэдийн гаргаад байгаа төдийгүй нь гадаргын хэм болон агаарын мандлын бүтцийг нь судлахад чухал хувь нэмэр оруулна гэж үзэж байгаа юм. Мөн энэ гараг нь юунаас голдуу бүтсэнг судлах ажил явагдаж байна. Энэхүү нээлт одон орон судлаачдын хувьд тун баяртай мэдээ юм. Учир нь нарны аймгаас гадна орших дэлхийтэй ижил хэмжээтэй амьдрал байж болохуйц гарагийг тийм ч олон нээн илрүүлж байгаагүй юм. TOI 700 d нь дэлхийн цагаар 37 өдөрт  эх одоо нэг бүтэн тойрдог юм.

Харин нөгөө хоёр дагуул болох TOI 700 b болон гарагууд нэлээд өөр шинж чанартай юм. 200 сая ам.долларын өртөг бүхий Tess телескопыг 2018 оны 4-р сарын 18-нд хөөргөсөн төдийгүй нарны аймгаас гадна орших  гараг, эрхсийн судалгаанд ашиглагдаж байгаа юм. Тус телескоп нь НАСА гийн Кеплер телескопынхоо 400 дахин том талбайд ашиглалт хийдэг байна.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Нарны аймгаас гадна орших дэлхийтэй ижил хэмжээтэй амьдрал байж болохуйц гарагийг олжээ  
Үзсэн: 911 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй