Шууд Chart

"Оюутолгой" төсөлд манай талаас асуудал байхгүй гэлээ

2014-03-21 03:26:18

Засгийн газар дээр өнөөг хүртэл "Оюутолгой"-н асуудал бүрэн шийдэгдээгүй байгаа. Дотоодын бизнес эрхлэгчдэд "Оюутолгой"  төсөл тогтвортой ажиллах нь маш чухал гэдгийг бизнес эрхлэгчид хэлж байна. Засгийн газрын тэргүүний хэлж буйгаар "Өмнө нь манай Засгийн газар болон "Рио Тинто"-гийн хооронд ужгирсан 30 гаруй асуудал байсан. Асуудлуудыг шат дараатайгаар шийдэж байгаа. Одоогоор 5-6 асуудал л үлдсэн. Хэлэлцээ үргэлжилж ахиц дэвшилтэй явж байгаа" гэлээ.

Мөн манай талаас хамаарсан асуудал огт байхгүй. Дэлхийн эдийн засгийн байдал, ерөнхий чиг хандлага, түүхий эдийн үнийн бууралт зэрэг Монголын Засгийн газраас үл хамаарсан асуудлуудаас болоод удаашралтай байгаа гэдгийг мөн хэллээ.
 
 
Нийтэлсэн: О.Энхмаа

"Оюутолгой" төсөлд манай талаас асуудал байхгүй гэлээ  
Үзсэн: 1271 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
103.26.194.xxx [103.26.194.xxx] 2014-03-23 14:11
Heleltaeer chine buten jil urgeljiillee.iim irt heleltseer gej baidagaa bas.asuudlaa shiidehgui jil bolchihood ahij devjej bgaa geed yugaa demiireed bgaa yum be

Бидэнтэй нэгдээрэй