Шууд Chart

Монгол зурагчны бүтээл шилдэг 10-т багтлаа

2020-01-09 10:28:59

Олон Улсын Спортын сэтгүүлчдийн холбоо /AIPS/-ны Спортын сэтгүүлзүйн шилдгүүдийг шалгаруулах “AIPS Sport Media Awards”-д Монгол зурагчны бүтээл шилдэг 10-т багтлаа.

Дэлхийн 125 орны спортын гэрэл зурагчны 1746 шилдэг бүтээл буюу гэрэл зураг энэ оны шалгаруулалтад өрсөлдсөн бөгөөд AIPS түүнээс эхлээд “Шилдэг 30 зураг” шалгаруулахад олон улсын шилдэг спортын гэрэл зурагчдын өрсөлдсөн “Спортын гайхамшигт агшин” төрөлд Монгол Улсыг төлөөлөн оролцсон Чулуунбаатарын Ганбатын бүтээл тэрхүү шилдэг 30 зургийн нэг болсон юм.

Тэгвэл AIPS өчигдөр шилдэг 30-аас шигшсэн топ 10-ыг зарлахад манай зурагчин мөн шалгарч үлдлээ.

2020 оны нэгдүгээр сарын 15-нд “AIPS Sport Media Awards”-ын номинаци тус бүрийн гурван ялагчийг тодруулах бөгөөд шагнал гардуулах ёслол 2020 оны хоёрдугаар сарын 3-нд Унгарын Будапешт хотноо болох Олон улсын спортын сэтгүүлчдийн холбооны 83-р Их хурлын үеэр болох юм. Дүрмийн дагуу шилдэг гурван зурагчин шалгарах хүртэл гэрэл зурагчдын бүтээлийг олон нийтэд дэлгэх боломжгүй юм.

Монголын спортын сэтгүүлчдийн холбооны Удирдах зөвлөлийн гишүүн, спортын гэрэл зурагчин Ч.Ганбат нь 20 гаруй жил гэрэл зурагчнаар ажиллахдаа сүүлийн жилүүдэд спортын гэрэл зургаар дагнан ажиллаж байгаа бөгөөд өвөл, зуны олимпийн дөрвөн наадмыг албан ёсны эрхтэйгээр сурвалжилжээ. Тэрбээр мөн Монголын гэрэл зурагчдын холбооны “Оны шилдэг гэрэл зураг” уралдааны Гранпри (2012) болон Тэргүүн байрын шагнал (2017) тус тус хүртэж байсан юм.

 

Сурвалжилсан СПОРТЫН ТЭМЦЭЭН, НААДАМ, ОЛИМП

  • “Хонконг 2009” Зүүн Азийн наадам
  • “Токио 2010” Жүдо бөхийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн
  • “Гуанжоу-2010” Азийн зуны спортын XVI наадам
  • “Парис-2011” Жүдо бөхийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн
  • “Лондон-2012” Зуны XXX олимпийн наадам
  • “Тяньжин-2013” Зүүн Азийн наадам
  • “Сочи-2014” Өвлийн XXII олимпийн наадам
  • “Инчён-2014” Азийн зуны спортын XVII наадам
  • “Рио-2016” Зуны XXXI олимпийн наадам
  • “Будапешт-2017” Жүдо бөхийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн
  • “Пёнчан 2018” Өвлийн XXIII олимпийн наадам
  • “Жакарта 2018” Азийн зуны спортын XVIII наадам
  • “Баку-2018” Жүдо бөхийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн
Нийтэлсэн: У.Баярсайхан

Монгол зурагчны бүтээл шилдэг 10-т багтлаа  
Үзсэн: 764 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй