Шууд Chart

“MFC-3” холимог тулааны олон улсын тэмцээн “АСА цирк”-д болно

2020-01-09 12:52:43

“MFC-3” холимог тулааны олон улсын тэмцээн Монгол Улсын Ерөнхий сайдын ивээл дор ирэх хоёрдугаар сарын 1-нд “АСА цирк”-д болно.

Уг тэмцээний зорилго нь мэргэжлийн тамирчдаа дэмжиж, энэ төрлийн спортыг хөгжөөн дэмждэг залууст болон олон нийтэд мэргэжлийн спортыг эерэгээр таниулах, нийгэмд сайн үйлс түгээх хандлагад тамирчдын оролцоог нэмэгдүүлэхэд оршиж буй гэнэ.

Тэмцээнд АНУ, Япон, ОХУ, Буриад, Тува Улсын шилдэг тамирчид оролцох аж.

Харин манай улсаас өнгөрөгч оны зургаадугаар сард “MFC” холбооны хөнгөн жингийн анхны аваргын бүсийн төлөө тулалдсан Н.Отгонбаатар, М.Нандин-Эрдэнэ нар оролцох юм байна.

Мөн Д.Батсүмбэрэл, “Ангууч” хочит Б.Баттөр, Б.Бүрэнзориг, Т.Ариунболд, А.Гантүлхүүр нар өрсөлдөнө.

Дашрамд дуулгахад, “MFC-3” тэмцээний орлогоос тодорхой хувийг сайн үйлсийн аянд хандивлахаар төлөвлөжээ.

Нийтэлсэн: У.Баярсайхан

“MFC-3” холимог тулааны олон улсын тэмцээн “АСА цирк”-д болно  
Үзсэн: 866 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
ЗОЧИН [127.0.0.xxx] 2020-01-19 07:39
Вагнер Ази компаний Хамгаалалтын ажилтан байж байгаад хулгай хийгээд баригдаад ажилаасаа хөөгдөөд тэнсэн харгалзах ял авсан Бүрэнзориг агаа хүртэл орохнээ.

Бидэнтэй нэгдээрэй