Шууд Chart

Бүсчилсэн сургалтыг хийлээ

2014-03-21 04:07:09

Эрчим хүчний яамны Төрийн нарийн бичгийн даргын тушаалын дагуу эрчим хүчний салбарын хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн орон тооны бус зөвлөлийн гишүүд болон дотоод хяналтын ажилтнуудад зориулсан бүсчилсэн сургалтын эхний ээлж Багануур дүүрэгт боллоо. 

Сургалтад “Багануур Зүүн өмнөд бүсийн цахилгаан түгээх сүлжээ” ХК-ийн Багануур, Говьсүмбэр, Дорноговь, Хэнтий дэх салбар, “Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ” ХК-ийн Зүүн Өмнөд бүсийн салбар, “Багануурын дулааны станц” ХК, “Налайхын дулааны станц”, Сүхбаатар аймгийн Баруун-Уртын дулааны станц, Дорноговь аймгийн “Чандмань илч” ХХК-ийн хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн орон тооны бус зөвлөлийн гишүүд болон дотоод хяналтын 40 гаруй ажилтан хамрагдаж, хөтөлбөрийн дагуу 20 цагийн хичээл үзжээ.
 
Бүсчилсэн сургалтын дараагийн ээлжүүд Эрдэнэт хотод ирэх дөрөвдүгээр сарын 9-10 өдөр, Ховд аймагт дөрөвдүгээр сарын 17-18-ны өдөр, Улаанбаатар хотод 2014 оны тавдугаар сарын нэгнээс хоёрны өдрүүдэд тус тус үргэлжлэн зохион байгуулагдах юм байна. 
 
 
Нийтэлсэн: О.Энхмаа

Бүсчилсэн сургалтыг хийлээ  
Үзсэн: 862 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй