Шууд Chart

Маргааш дэлхийн усны өдөр

2014-03-21 04:12:50

Анх 1992 онд НҮБ-ын Байгаль Орчин ба Хөгжлийн чуулга уулзалтад оролцогсдоос Олон Улсын Усны өдрийг тэмдэглэх санаачилга гаргасныг НҮБ-ын Ерөнхий Ассамблей зөвшөөрч, 1993 оны гуравдугаар сарын 22-ноос эхлэн жил бүрийн  энэ өдрийг Дэлхийн Усны өдөр болгон тэмдэглэдэг болсон түүхтэй. Манай улсын  хувьд 2005 оноос эхлэн Дэлхийн усны өдрийг тэмдэглэж эхэлсэн байна. 

Жил бүрийн Дэлхийн Усны өдөр цэвэр усны тодорхой нэг асуудлыг хөндөн ярилцдаг уламжлалтай бөгөөд энэ жилийн усны өдрийг “Ус ба Эрчим хүч” уриатайгаар дэлхий нийтээрээ тэмдэглэж байна.
Нийтэлсэн: О.Энхмаа

Маргааш дэлхийн усны өдөр  
Үзсэн: 1219 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй